Vex-Muugii.Blogmn.Net

Ирэх улирлын MVP хэн бэ?

19:43 , 2010-08-19 .. Бичигдсэн: Спортын мэдээ .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос



Коби Брайант
(Лос Анжелес Лейкерс). 23 санал

Коби одоогоор 5 бөгжтэй, Жорданаас ганцаар л дутуу ч MVP-ийн хувьд 1:5-аар хамаагүй хол хаягдаж байгаа.



2 дараалан финалын MVP болоод байгаа ч тэрхүү улирлуудад бол улирлын MVP байхаар тоглолт, үзүүлэлт гаргахгүй байна. Кобид хувийн амжилт биш, багийн амжилт одоо илүү чухал болсон болохоор статистикийн төлөө улайрах нь ч хаашаа юм. Хэрэв Коби 6 дахь бөгжөө авч чадвал бүх үеийн хамгийн агуу тоглогч нарын дотор зөвхөн Жордантай л харьцуулагдах хэмжээнд очиж, бусад нь түүнд зай тавьж өгөх биз.

MVP-ийн өрсөлдөөнд бол гэмтэл бэртэл нөлөөлж байгаа, бас баг нь тэртээ тэргүй сайн тул лигийн бусад супер одод шиг Коби гоц гойд ялгараад байх хэрэг байхгүй. Гэхдээ түүний 2009-2010 оны улирлын үзүүлэлт нь (27 оноо, 5 дамжуулалт, 1.5 таслалт, 45.6 хувийн довтолгоо) MVP авсан улирлынхтай нь (28.3 оноо, 5.4 дамжуулалт, 1.8 таслалт, 45.9 хувийн довтолгоо) тун ойрхон байгаа.

Коби гол өрсөлдөгч ЛеБрон, Дюрант нараас илүү гарч, 2 дахь MVP-ээ авч чадах уу? ИСПН-ий 93 шинжээчийн 23 нь “Чадна” гэж хариулжээ.

ЛеБрон Жеймс (Майами Хит). 15 санал

Майами түүнд аварга болох хамгийн тохиромжтой газар байсан бол MVP болоход нь саад учруулж байна. Ингээд дараалсан MVP нь 2 дээрээ зогсох боллоо гэж ИСПН-ий ихэнх эксперт үзэж.

Зарим нэгэн итгэгчид нь ЛеБроны багт Дуэйн Уэйд болон Крис Бош байгаа учраас ЛеБрон дунджаар трипл-даблийн статистик үзүүлнэ гэж байна. Оскар Робертсон үнэхээр ийм статистикийг 1961-1962 оны улиралд үзүүлж байж.

Гэвч одоогийн энэ лигт энэ нь үнэхээр маш хэцүү. Бараг л боломжгүй биз.

Дуэйн Уэйд (Майами Хит). 8 санал

Уэйд айхтар хамтрагчидтай болсноор 2 дахь аварга цолоо одоо бодон суугаа. Гэхдээ ЛеБроны нэгэн адил статистик нь буурна. Уэйд өнгөрсөн 5 улирлын 4-т нь дунджаар 26-аас дээш оноог авч байлаа. Ирэх улиралд бол тэгэхгүй болов уу.

Хит улиралд маш сайн тоглож, олон хожил авч, магадгүй Буллзийн амжилтыг эвдлээ гэж бодоход MVP-г Уэйд авах уу, ЛеБрон авах уу? Сонирхолтой, тааварлашгүй л хэрэг.

Дуайт Ховард (Орландо Мэжик). 4 санал

Сайн хамгаалалт аварга болоход гол нөлөөтэй. Гэхдээ MVP-г тэр бүр авдаггүй.

Дуайт 2 улирал дараалан Шилдэг Хамгаалан тоглогч болсон ч MVP-ийн санал асуулгуудад эхний 3-т ч байдаггүй. Гол шалтгаан нь түүний довтолгоо. Түүний пост тоглолтоос оноо авах чадвар сайжирсан ч дундаж оноо нь 20.6-аас 18.3 болж буурсан, мөн өрсөлдөгчид нь эгзэгтэй мөчид Дуайт дээр алдаа гаргах “hack-a-Howard” тактик хэрэглэж, Мэжикийг хүнд байдалд оруулж байна.

Дуайт хамгаалалт хамгийн доминант хэдий ч талбай дээр шийдвэрлэх мөчид байнга байх, тэгээд торгуулийн шидэлтээ оновчтой болгож байж MVP-ийн саналуудыг авна.



Сэтгэгдэл үлдээх

Durant

13:32 , 2010-08-20 .. Бичсэн: Зочин
Durant болох байхаа кобе миа

{ Сүүлийн хуудас } { 17 -р хуудас Нийт хуудасны тоо: 18 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

4shared.com
Error-spam.blogspot.com
http://www.google.mn
http://www.youtube.com
http://www.Caak.mn
http://sportnews.mn
http://force.blog.banjig.net/

Ангилалууд

Монгол дуу
Гадаад дуу
Видео
Зураг
Программ хангамж
Зөвлөмж
Зарна авна
Гар утсанд
Нийтлэл
Ном тонхимол
Спортын мэдээ
Тоглоом
Ханын цаас
Хичээл
Шинэ технологи
CS hack , tool , cheat

Сүүлийн бичлэгүүд

Анхны хайр гэж юу вэ?
OBO CUSTOM CAR CLUB-н Захирал OБO-гийн Drift /OBOCUSTOMS.MN/
Avira antivirus /татахаар/
Татар - I'm so Fly
2030 оны дэлхийн хөлбөмбөгийн аваргад Монгол оролцох уу?
Дайны золиос бологсодын талаархи гашуун vнэн
Бид дэлхийн номер нэг шигшээ баг
Техас покер тоглох уу найзуудаа?
Mesut Ozil, Real Madrid клубт нэгдэхээр боллоо
Cesc Fabregas-ийн тухай

Найзууд

0rgil



:-)
 
xaax