Vex-Muugii.Blogmn.Net

Cesc Fabregas-ийн тухай

14:14 , 2010-08-20 .. Бичигдсэн: Спортын мэдээ .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос


Francesc Fabregas1987 оны 5-р сарын 4-нд Испанийн далайн эргийн Vilassar de Mar хэмээх боомт хотод төржээ. Тэрээр Nuria Soler-ийн анхны хүүхэд болон мэндэлсэн ба түүний аав барилгачин, харин ээж нь нарийн боовны худалдаачин байсан бөгөөд өдгөө түүний аав нь хувийн барилгын компанитай, харин ээж нь худалдааны компанитай болж өсч дэвжсэн байна. Cesc хэрвээ хөлбөмбөгчин болоогүй бол магадгүй тэр барилгачин болох байсан гэж тэр ярьдаг. Түүний аав мөн өвөө болон түүний өвөөгийн аав барилгачид байсан бөгөөд тэрээр барилгачин болох тун дөхсөн тухайгаа ярьж байсан юм. Арсеналд ирэхээс ердөө нэг жилийн өмнө тэрээр хөлбөмбөгийн замналаа орхиж бусад найзуудынхаа адилаар ажил хийж гэр орныхондоо туслах талаар бодож байсан ч аз болоход тэрээр Arsenal-тай гэрээ байгуулсан билээ.

Түүнийг одоогийнх шиг шилдэг хөлбөмбөгчин болоход түүний аав маш их нөлөө үзүүлжээ. Түүний хамгийн анхны дасгалжуулагч бол түүний аав бөгөөд аав нь түүнийг байнга дэмждэг, түүнд итгэдэг байсан ба түүнийг хэзээ нэгэн цагт чи сайн хөлбөмбөгчин болох ёстой гэж бусад аавуудын адил хүүгээ загнадаггүй байлаа. Түүнээс хөлбөмбөг тоглож байсан анхныхаа дурсамжийн талаар асуухад тэрээр : ”Би 6 эсвэл 7 настай л байсан байх. Манай хотын el Maragall, Cassa and La Presentacio гэсэн 3-н сургууль оролцсон тэмцээнд би оролцсон юм. Энэ тэмцээн миний хамгийн анхны тэмцээн байсан бөгөөд тэмцээн болж буй газар тэмцээнд оролцож буй хүүхдүүдийн аав ээжүүд цугларан хүүхдийнхаа багийг дэмжицгээж байлаа. Намайг тоглох дөхөж байхад аав ирж надад тоглолтонд өмсөх оймс, шорт, цамц зэргийг авчирч өгч байгаа дүрс бичлэгийг ээж камераар хийсэн байсан нь одоо үзэхэд үнэхээр сайхан байдаг. Би тэр үед энэ дэлхий дээрхи хамгийн аз жаргалтай хүүхэд байлаа. Би тэр тоглолтонд 3-н гоол хийж манай баг 3-2-оор дараа нь хариу тоглолтыг 2-1-ээр дуусгаж билээ. Энэ үе миний мартагдашгүй дурсамж болж үлдсэн.”

Cesc 10-тайдаа мэргэжлийн хөлбөмбөгчин болох эхлэл нь тавигдсан байна. Тэрээр энэ талаар дурсахдаа : ”Би гэрийнхээ ойролцоо байдаг нэг жижиг дүүргийн багт тоглодог байсан бөгөөд миний тоглодог байсан лигт Barcelona-гийн залуусын баг тоглодог байсан бөгөөд би тэдний эсрэг хэд хэдэн удаа тоглоод үзчихсэн бас ч гэж сайн тоглосон байлаа. Тэд нэг өдөр ирж миний тоглолтыг үзсэний дараа аав ээжтэй маань уулзан бид удахгүй Barcelona руу шилжих болсон” гэжээ. Тэрээр Barcelona-д шилжсэнийхаа даруйд эхний үед долоо хоногт ердөө нэг л удаа Barca-гийн залуусын академи болох “La Cantera”-д бэлтгэл хийдэг байв.
Тэрээр энэ талаар : ”Матарод байхдаа би Barca-гийн сонирхогчийн жижиг багтай бэлтгэл хийдэг байлаа. Би хичээлээ яаран сандран 5-н цаг гэж дуусгадаг байлаа. Учир нь такси ирж хүүхдүүдийг аван бэлтгэл рүү авч явдаг байв. Тэгээд бид 7-н цагаас бэлтгэлээ эхэлж 11-н цаг хүртэл тоглодог байв. Тэгээд оройн хоолоо идээд гэрийнхээ даалгаврыг хийгээд амардаг байлаа. Иймэрхүү байдалтайгаар би 5-н жил өнгөрөөсөн. Энэ бүхний эцэст би “La Masia”-д харьяалагдах боллоо. Дээрх өнгөрсөн 5-н жил миний амьдралын хамгийн сайхан он жилүүд байсан” гэж тэр ярьжээ.
Cesc багаасаа л Barca-гийн фэн байлаа. Тэрээр 9-н сартай байхдаа өвөөтөйгөө хамт Camp Nou-д орж байсан нь хамгийн анхны үзсэн тоглолт нь байсан юм.

Тэрээр 14-н настайгаасаа “La Masia”-д харьяалагдах болж Barca-гийн залуусын багтай хамт дотуур байранд амьдрах боллоо. Түүнтэй өдгөөгийн Barca-гийн нүүр царай болсон Lionel Messi хамт байдаг байв. “Бид хамтдаа олон олон ялалт байгуулж талбайд дээр нэг нэгээ маш сайн ойлголцдог байсан. Тэр надад маш өндөр сэтгэгдэл төрүүлдэг байсан ч тэр маш ичимхий хүүхэд байв. Энэ нь түүнийг бусдад өөрийгөө таниулах, ойлгуулахад хүндрэл учруулдаг байж билээ.” гэж дурссан байдаг.



Түүнийг 13 хүртэлх настны багт тоглож байхад эсрэг багаа 10 гоолоос дээш оноогоор хожих нь байдаг л зүйл байв. Түүний баг нэг удаа “30-0”-ээр эсрэг багаа хожих үед тэрээр өөр багт шилжихийг хүсэх болжээ. Тэр ердөө ч хөгжихгүй нэг л байрандаа ямар ч өрсөлдөөнгүй талбарт тоглож байгаа мэт санагддаг байв. Дасгалжуулагч нар өрсөлдөгч нараасаа хавьгүй илүү чадвартай сайн тоглогчоо арай дээгүүр насны хүүхдүүдтэй тоглуулахыг хүсэхгүй байсан нь намайг багаасаа явахад хүргэж байв. Энэ үеэр Espanyol-ийнхан түүнтэй уулзаж тэр ч Espanyol-той гэрээ хийх тун дөхсөн ч багийн ерөнхийлөгч асуудлыг шийднэ гэж амлан түүнийг авч үлдэж байсан байна. Тэрээр Barca-д үлдэн үүний дараагаар Arsenal-аас ирж уулзсан нь түүний амьдральд дахин маш их боломж гарч ирсэн гэж тэр ярьжээ.
Тэрээр Arsenal-тай гэрээ хийхээсээ өмнө маш олон хүмүүстэй зөвлөлдсөн ба ялангуяа аав ээж гэр бүлийнхэнтэйгээ сайн зөвлөлдсөний эцэст дээрх шийдвэрийг гаргажээ. “Би тэр үед 16-тай байлаа. Barca-гийн 16 хүртэлх насны багийн ахлагчаар тоглодог байв. Харин Arsenal-д бол тэд надад нөөц багт тоглуулах боломж олгосон төдийгүй “Carling Cup”-т тоглох гэх мэтээр яг л миний хүсч байсан өрсөлдөөнүүдийг тэд өгч байсан.” гэжээ.




Cesc 2003 оны 9-р сарын 11-нд Arsenal-тай гэрээ байгууллаа.Түүний Хайбэри дэх хамгийн анхны үзсэн тоглолт Аваргуудын лигт Arsenal Inter Milan-ыг хүлээж авсан тоглолт байлаа. Энэ тоглолтонд эхний үед л Arsenal талбай дээрээ Италийн багт 3-0-оор хожигдож байв. Тэрээр энэ тоглолтыг үзэгчийн суудлаас үзсэн бөгөөд энэ үед үндсэн багт тоглох нь түүний хувьд мөрөөдөл байлаа.
“Би үндсэн багт тоглох талаар ерөөсөө ч бодож байгаагүй, би зөвхөн залуусын багт тоглож байсан бөгөөд ердөө 16-тай байсан, ихэнх тоглогчид 21,22 хүрч байж л үндсэн багт орж тоглодог бөгөөд би ч бас тэгнэ л боддог байв.”

2003 оны 10-р сар Wenger түүний бэлтгэлийн талаар мэдээг хүлээж авсанаа ямар ч эргэлзээгүй түүнийг үндсэн багтай бэлтгэл хийлгэхэр шийдлээ. “Би хэзээ ч үндсэн багтай бэлтгэл хийж байгаагүй. Би Messi-тэй энэ талаар ярилцаж байсан бөгөөд тэрээр харин үндсэн багтай бэлтгэл хийдэг байв. Messi бэлтгэл дээрээ ямар нэг юм буруу хийхэд түүнийг “тэр залуу жоохон хүүхэд, ийм юм байх” гэх мэтээр ярьдаг бол энд бол тийм биш. Миний анхны бэлтгэл дээр л Kolo Toure намайг шууд л өшиглөж орхисон. Над дээр нэлээн хүнд такл хийсэн. Тэр намайг өрдөө 16-тай гэдгийг мэдэж байсан ч тэр надтай үндсэн багийн тоглогч адил л тоглосон. Toure ингэснийхээ төлөө надаас уучлал ч гуйгаагүй, багийнхан ч хэн нь ч намайг нялх нялзрай гэж өрөвдөөгүй хэн ч намайг өмгөөлсөн үг хэлэхгүй байсан бөгөөд би ч хурдан босож тоглохоо л бодлоо. Энэ мөчөөс намайг маш хүнд хэцүү сорилтууд хүлээж байгааг мэдэрч би өшөө их хөдөлмөрлөх хэрэгтэйг ойлгож авлаа”. Английн лиг бусад лигээ бодвол илүү хурдтай, биеийн хүчний тоглолтууд хийдэг шүү дээ тиймдээ л хүмүүс Premier League-ийг шимтэн үздэг болов уу.


Тэрээр анхныхаа бэлтгэлийнхээ талаар агенттайгаа уулзаж ярилцахад.Түүний агент нь түүнд “чи бэлтгэл дээрээ өөрийгөө байгаагаа мэдрүүл, бөмбөг авах боломжтой гэдгээ хэл, тэд чамайг сул гарвал бөмбөг дамжуулах болно” гэж зөвлөжээ. Гэхдээ нэг асуудал байсан нь мэдээж түүний хэлний асуудал байв. Тэр Англид ирээд ердөө л нэг сар болсон байсан бөгөөд түүнийг агент түүнд бөмбөг авах боломжтой болсон үедээ YES, YES гээд л бай, энэ үед чамайг сул байгааг анзаарч бөмбөг дамжуулах болно гэж зөвлөсөн байна.
Дараахан нь бэлтгэл болоход тэрээр яг л галзуу хүн шиг л бэлтгэлийн турш л YES, YES хэмээн хашгирч явсан гэдэг. Тэрээр энэ талаар дурсахдаа “Би яг л галзуу хүн шиг харагдсан байх аа. Явсан газар болгоноо л YES, YES хэмээн орилж байсан. Хажуугаас бөмбөг гаргах, булангийн цохилт ер нь л бараг секунд тутам л YES, YES хэмээн орилж байсан. Arsene Wenger намайг хараад би ямар гээчийн солиотой Испани нөхөр багтаа аваад ирэв ээ гэж бодсон байх даа ” гэжээ.

2003 оны 10 сарны 28-н Cesc 57 дугаарыг өмсөн үндсэн багт анхныхаа тоглолтыг хийлээ. Лигийн цомын тэмцээнд Хайбэрид Ротэрдамын эсрэг 16 нас 177 өдөртөй байхдаа тоглож Arsenal-ын хамгийн залуу үндсэн багт тоглосон тоглогчоор тодорлоо. Arsenal энэ тоглолтонд цаг сунгаж торгуулийн цохилтоор 9-8-аар хожсон бөгөөд Cesc 85 минут тоглож сэлгээгээр суужээ. Анхны тоглолтоос хойш 5-н долоо хоногийн дараа буюу 12-р сарын 3-нд тэрээр үндсэн багт 2 дахь удаагаа гараанд гарч тоглолоо. Arsenal “Carling Cup”-ийн 4-н үед Wolverhampton Wanderers-ийн эсрэг тоглож байсан бөгөөд энэ тоглолтонд бяцхан Cesc анхныхаа гоолыг хийлээ. Sylvain Wiltord айлын талбай руу түүнд дамжуулалт өгч тэр ч хөнгөхөөн гоол болгож чаджээ. Тэрээр энэ гоолоо хийснээр мөн л Arsenal-ын хамгийн залуу гоол хийсэн тоглогчоор шалгарлаа. 16 нас 212 өдөртөйдөө. Түүнийг гоол хийх үед стадионы зүүн жигүүрт түүний ээж хүүгийнхээ тоглохыг мөн гоолдохыг харан баярласандаа дэвхцэж байлаа. Тиймээ Cesc-ийг зөв багтаа ирсэн гэдэгт түүний гэр бүл эргэлзэхгүй байв. Тоглолт 5-1-н харьцаатайгаар Arsenal-ын ялалтаар өндөрлөлөө. Түүний тоглолт өдрөөс өдөрт сайжирч байлаа. 2005 оны зун Patrick Vieira Juventus руу явлаа. Энэ улирал Fabregas жинхэнэ утгаараа төвийн хагас хамгаалагчийн байрлалд нийт 49-н тоглолт хийжээ. Тоглолтноос тоглолтонд түүний чадвар асар их дээшилж байв. Тэрээр багийнхантайгаа хамт Аваргуудын лигт сайн тоглож хасагдах шатанд Real Madrid, Juventus, Villarreal зэрэг багуудыг хожсоноор финалд түүний хуучин баг Barcelona-тай тоглох боллоо. Тоглолтонд Sol Campbell-ийн гоолын ачаар тэд тэргүүлж байгаад ердөө сүүлийн 15-н минутанд 2 гоол алдаж тэд хожигдсон билээ.
2006 оны 5-р сарын 15-нд тэрээр Испанийн шигшээ багийн хамт Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүлгийн жолоо заллаа. Тэрээр эхний тоглолтуудад сэлгээний сандалд сууж байлаа. Харин Тунисын эсрэг тоглолтонд сэлгээгээр орж 2 ч гоолын дамжуулалтыг өгч, “1-0”-ээр тэргүүлж байсан Испаничууд 3-1-ээр тоглолт дуусгав. Марадона :”Fabregas Тунисын эсрэг үнэхээр гайхалтай байсан, тэр Испаничуудад гоол хийхэд бэлэн болгож дамжуулалтуудыг өгч байсны зэрэгцээ багийн тоглолтыг тэр чигээр нь өөрчилж чадсан. Тэр үнэхээр гайхалтай байсан” гэжээ. Гэвч Испаничууд Францын багт хожигдож нутгийн зүг жолоо залжээ.
ДАШТ-аа дуусгаад багийнхантайгаа эргэж нэгдлээ.Тэрээр Juventus руу явсан Patrick Vieira-ийн 4-н номерийг авав. Тэрээр дараа нь түүнээс яаагаад заавал 4-н номер гэж асуусах “Дасгалжуулагч намайг энэ дугаарт дуртайг мэддэг энэ дугаар надад ирсэнд үнэхээр баяртай байна. Patrick Vieira-ийн залгамжлагч гэдэг утгаараа бус, миний хүндэлж биширч явдаг тоглогч Pep Guardiola 4-н номертой байсан мөн би багаасаа л 4 дугаартай тоглодог байсан учир нь би 5-р сарын 4-нд төрсөн. Гэхдээ дасгалжуулагч надад 4 номер өгсөн нь надад үнэхээр итгэл үзүүлж, надад өөртөө итгэх итгэлийг өгсөн. Тэр хэр баргийн хүнд 4 номерийг өгөхгүй шүү дээ” гэжээ.


2008 онд тэрээр шигшээ багийнхаа хамтраар Европын аварга шалгаруулах тэмцээнд 10 дугаар зүүн тоглох боллоо. Тэр энэхүү тэмцээнд шигшээ багт анхныхаа гоолыг Оросын хаалганд хийсэн бөгөөд мөн оновчтой дамжуулалт өгсөн байна. Финалын тоглолтонд тэрээр гарааны 11-т багтаж тоглосон бөгөөд энэхүү тоглолтонд Испаничууд 1-0-ээр хожиж Европын аварга болсон байна. Мөн түүний энэ ялалтын цуврал нь үргэлжилж 2010 оны Өмнөд Африкт болсон дэлхийн аваргын тэмцээнд төдийлөн гараанд гаран тоглож чадахгүй  байсан хэдий ч талбайд цөөхөн гарахдаа, гоолын оновчтой дамжуулалт өгөн багынхаа ялалтанд өөрийн хувь нэмэрээ оруулан Дэлхийн аварга хэмээх нэр хүндтэй цолыг нутагтаа анх удаагаа авч чадсан юм.
Тэрээр Arsenal-ийн бүрэлдэхүүнд 2003 оноос хойш нийтдээ 7 жилийн хугацааг амжилт дүүрэн өнгөрүүлсэн байна. Cesc Fabregas Arsenal-ийн бүрэлдэхүүнд нийтдээ 187 тоглолтонд оролцож 32 гоолыг оруулсан амжилтыг үзүүлжээ.

Cesc Fabregas-ийн үзүүлсэн амжилтууд:
FA Cup: 2004–05
FA Community Shield: 2004–05
UEFA Аваргуудын лиг: 2006 онд 2-т орсон
Carling Cup: 2007 онд 2-т орсон
FA Community Shield: 2006 онд 2-т орсон
FIFA ДАШТ: 2010 түрүүлсэн
UEFA Европын аварга: 2008 түрүүлсэн
FIFA 17-оос доош насны Дэлхийн аварга : 2003 онд 2-т орсон
FIFA 17-оос доош насны Дэлхийн аварга /Алтан гутал/: 2003
FIFA 17-оос доош насны Дэлхийн аварга /Алтан бөмбөг/: 2003
UEFA 17-оос доош насны Европийн аварга /Шилдэг тоглогч/: 2004
Bravo Award: 2006
UEFA Оны шилдэг баг: 2006, 2008
Premier League-ийн сарын шилдэг тоглогч: 2007 оны 1 сар,2007 оны 9 сар
ESM Оны шилдэг баг: 2008
PFA Оны шинэ шилдэг шинэ залуу тоглогч: 2008
PFA Оны шилдэг баг: 2008, 2010
UEFA-ийн тэмцээн уралдааны шилдэг баг: 2008


Сэтгэгдэл үлдээх

Sain toglocgh

14:33 , 2010-08-20 .. Бичсэн: Мөөгий
Sain toglogch

{ Сүүлийн хуудас } { 10 -р хуудас Нийт хуудасны тоо: 18 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

4shared.com
Error-spam.blogspot.com
http://www.google.mn
http://www.youtube.com
http://www.Caak.mn
http://sportnews.mn
http://force.blog.banjig.net/

Ангилалууд

Монгол дуу
Гадаад дуу
Видео
Зураг
Программ хангамж
Зөвлөмж
Зарна авна
Гар утсанд
Нийтлэл
Ном тонхимол
Спортын мэдээ
Тоглоом
Ханын цаас
Хичээл
Шинэ технологи
CS hack , tool , cheat

Сүүлийн бичлэгүүд

Анхны хайр гэж юу вэ?
OBO CUSTOM CAR CLUB-н Захирал OБO-гийн Drift /OBOCUSTOMS.MN/
Avira antivirus /татахаар/
Татар - I'm so Fly
2030 оны дэлхийн хөлбөмбөгийн аваргад Монгол оролцох уу?
Дайны золиос бологсодын талаархи гашуун vнэн
Бид дэлхийн номер нэг шигшээ баг
Техас покер тоглох уу найзуудаа?
Mesut Ozil, Real Madrid клубт нэгдэхээр боллоо
Cesc Fabregas-ийн тухай

Найзууд

0rgil



:-)
 
xaax