Vex-Muugii.Blogmn.Net

Mesut Ozil, Real Madrid клубт нэгдэхээр боллоо

14:34 , 2010-08-20 .. Бичигдсэн: Спортын мэдээ .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Испaний алдарт Real Madrid клуб Германий шигшээ баг болон Werder Bremen клубийн хагас хамгаалагч Mesut Ozil-ыг клубтэй нэгтгэж байгаа талаар мэдэгдсэн байна. Энэ талаар өчигдөр орой Real-ын албан ёсны сайтад нийтлэгджээ. Түүнийг ямар үнээр авахаар болсон, мөн хэдэн жилийн хугацаатай гэрээ хийх болсон нь одоогоор тодорхойгүй байна.

Энэ талаар Werder Bremen клубийн спорт эрхэлсэн захирал Klaus Allofs “Bild”-д өгсөн ярилцлагандаа: “Mesut Ozil клубээсээ явж өөрийн карерын дараагийн алхмаа хийх гэж байгааг бид хүндэтгэж байна. ” гэж хэлжээ.

Ozil энэ талаар “Germany Sky”-д өгсөн ярилцлагандаа: “Mourinho намайг клубтэй авахыг хүссэн. Real бол хүчирхэг бүрэлдэхүүнтэй баг. Гэхдээ би ямар нэгэн зүйлд санаа зовох хэрэггүй гэж бодож байна. Энэ бол миний карерын дараагийн алхам. Би Werder-д гайхалтай жилүүдийг өнгөрүүлсэн. ” гэж хэлсэн байна.

Энэ зун Өмнөд Африкт болж өнгөрсөн ДАШТ-ний дараа түүнийг Европын шилдэг клубууд болох Barcelona, Chelsea, Manchester United клубууд сонирхож байсан билээ.

21 настай Mesut Ozil-ын хувьд Германы Shalke 04 клубээс 4.3 сая еврогоор 2008 онд Werder Bremen-д ирж байсан. Werder Bremen-ний хамтаар 71 тоглолтонд оролцохдоо 13 гоолыг оруулсан юм.



Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 9 -р хуудас Нийт хуудасны тоо: 18 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

4shared.com
Error-spam.blogspot.com
http://www.google.mn
http://www.youtube.com
http://www.Caak.mn
http://sportnews.mn
http://force.blog.banjig.net/

Ангилалууд

Монгол дуу
Гадаад дуу
Видео
Зураг
Программ хангамж
Зөвлөмж
Зарна авна
Гар утсанд
Нийтлэл
Ном тонхимол
Спортын мэдээ
Тоглоом
Ханын цаас
Хичээл
Шинэ технологи
CS hack , tool , cheat

Сүүлийн бичлэгүүд

Анхны хайр гэж юу вэ?
OBO CUSTOM CAR CLUB-н Захирал OБO-гийн Drift /OBOCUSTOMS.MN/
Avira antivirus /татахаар/
Татар - I'm so Fly
2030 оны дэлхийн хөлбөмбөгийн аваргад Монгол оролцох уу?
Дайны золиос бологсодын талаархи гашуун vнэн
Бид дэлхийн номер нэг шигшээ баг
Техас покер тоглох уу найзуудаа?
Mesut Ozil, Real Madrid клубт нэгдэхээр боллоо
Cesc Fabregas-ийн тухай

Найзууд

0rgil



:-)
 
xaax