Vex-Muugii.Blogmn.Net

Бичиж эхлэх нас

Бичсэн: 0rgil
21:04 , 2008-08-05 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Ер нь хүнд бичиж эхлэх нас гэж байдаг юм болов уу? Орлоо ком дээр нэг ах хүү байна. Бодвол 40 нас лав гарсан бололтой. Үнэхээр бичиж байгаа юм нь цаанаа л нэг өөр байх юм. Та нар ороод үзье гэвэл энэ линкийг дараарай:

http://www.orloo.info/index.php?option=com_content&task=blogcategory&id=69&Itemid=235

Их залуудаа зохиолч болсон хүн дэлхийн түүхэнд их л ховор байдаг бололтой юм. Ер нь бусдад бодол санаагаа цэгцтэй, эргээд харахад ичихээргүй, ухаалгаар илэрхийлнэ гэдэг насны юм бололтой. Бас бусдад хандан юм бичнэ гэдэг бусдад ямар нэг зүйлийг бодогдуулах, ухааруулах санааг агуулж байна г...


ӨМНӨХ ҮГ

Бичсэн: 0rgil
01:48 , 2008-07-27 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
© ЭНЭХҮҮ БИЧЛЭГ ЗӨВХӨН ЗОХИОГЧИЙН ӨМЧ БӨГӨӨД ХУУЛЬ БУСААР АШИГЛАН БУСДАД ТАНИЛЦУУЛАХ, КИНО, ЖҮЖИГ БОЛГОХ ГЭХ МЭТ БАЙДЛААР ЗОХИОГЧИЙН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХЭЛБЭРИЙГ ӨӨРЧЛӨХИЙГ ХОРИГЛОНО. ЗОХИОЛД ГАРЧ БУЙ ГАЗАР, БАЙГУУЛЛАГА, ХҮМҮҮСИЙН НЭРСИЙГ САНАМСАРГҮЙ БАЙДЛААР СОНГОСОН БӨГӨӨД УГ НЭРС АЛИВАА БОДИТ НЭРТЭЙ АДИЛ БАЙГАА ТОХИОЛДОЛД ЗОХИОГЧ БУСДЫН НЭР ТӨРД ХАЛДСАН ГЭЖ ҮЗЭХГҮЙ. ЭНЭ ЗОХИОЛД ГАРЧ БУЙ ҮЙЛ ЯВДАЛ ЦЭВЭР ЗОХИОГЧИЙН ХИЙСВЭР СЭТГЭЛГЭЭНИЙ ҮР ДҮН БӨГӨӨД ЯМАР НЭГ БОДИТ БАЙГУУЛЛАГА, ХҮНИЙГ ШҮҮМЖЛЭХ САНАА АГУУЛААГҮЙ БОЛНО. ЗОХИОЛЫГ ЯМАР НЭГ УРАН БҮТЭЭЛД АШИГЛАХ БОЛ dorj_luvsan@yahoo.com ХАЯГААР ЗАХИДАЛ БИ...


1-1

Бичсэн: 0rgil
00:58 , 2008-07-27 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Нэг.***


Би өглөө сурсан зангаар яг 9 цагт ажилдаа ирээд хамгийн дуртай ажил болох имэйлээ шалгаж суулаа. Би уг нь тийм ч томоотой, нямбай хүн биш л дээ. Гэхдээ л хүний итгэлийг алдах, ярьсан яриа, амалсан амлалт, гэрээ зэргийг зөрчих дургүй хүн. Удалгүй ажлынхан маань ч уван цуван орж ирцгээв. Тэдний хувьд ажлаас хоцрох тийм ч их эмээгээд байх зүйл биш. Харин би бүтэн жил ажиллачихаад одоо болтол ажлаас хоцрохоос эмээнэ. Ажлын өдөр эхэлдгээрээ л эхэлж бид ч бүгд өөр өөрсдийн дөрвөлжин хаалтны цаана хувь, хувийнхаа имэйлийг шалган сууцгаав. Бидний энэ дөрвөлжин хаалтнууд бидний хувьд хоё...


1-2

Бичсэн: 0rgil
00:57 , 2008-07-27 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Хоёр. ***


Миний утас дугарах үед би яг л ийм зүйл мөрөөдөж суув. Утсаа автал цаана тожигонох чимээ гарсанаа уучлаарай энэ Төмөрөө мөн үү гэх эмэгтэй хүний дуу гарав. Би ч манай хамтран ажилладаг байгууллагуудаас ярьж байна гэж бодон "Тийм байна. Ямар асуудлаар ярьж байна?" гэж албархуу өнгөөр асуулаа. "Би Алтай Травел компаниас ярьж байна. Та манайх руу орчуулагчаар ажиллах хүсэлт гаргасан имэйл явуулсан байсан. Манай дарга тантай өнөөдөр 1 цагт уулзъя гэнэ. Та ирэх боломжтой юу?" гэж асуухад миний дотрыг маажих шиг болж "Тэгэлгүй яахав. Танайх хаана байдаг билээ?" гэж асуув. Тэр үед ми...


1-3

Бичсэн: 0rgil
00:56 , 2008-07-27 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Гурав. ***


Намайг компаний хаалгаар орох үед буурал толгойтой Америк эр толгой дохин зөрж өнгөрөв. Би компаний хүлээн авагч Монгол ажилтан руу очиж намайг 1 цагт ирж уулз гэж утсаар хэлсэн тухайгаа тайлбарлахад тэрээр уриалгахан та тэр уулзалтын өрөөнд ороод түр хүлээж байхгүй юу гэж нэг саруулхан өрөөг заалаа. Би ч угийн хүүхэмсэг зангаараа надад өрөө зааж өгсөн хүүхнийг ажиглаад авлаа. Ийм бие, зүс царайтай хүүхэн эгзгийг нь олоод ганцхан инээмсэглэхэд ямар ч залуугийн зүрхэнд хайр дурлал үүсч, хөөрхөн царайгаа хэдэн хором гунигтай болгоход хэдэн саяын хөрөнгө урсаад ороод ирэх нь гар...


1-4

Бичсэн: 0rgil
00:54 , 2008-07-27 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Дөрөв. ***

Үдээс хойш 4 цаг болж байхад миний гэдэс хонхолзон өнөөдөр үдийн хоол идээгүй болохыг минь анхааруулж эхэллээ. Яг энэ үед утас минь дугарав. Энхмаагийн дугаараас дуудлага ирж байгааг хараад миний дотор бяцхан догдлох сэтгэл төрлөө. Би Энхмааг олон залуучуудтай уулздаг, явдалтай гэгдэх хүүхний нэг гэдгийг мэднэ л дээ. Гэхдээ л над руу тэр болгон бүсгүй хүн хувийн асуудлаар ярьдаггүй учир нэг л сайхан санагдаж байлаа. Төмөрөө чи дээр намайг уулзъя гэхэд би завгүй байсан юм аа. Би амралтын өдрүүдэд завтай гэж хэлэх нь хоёулаа амралтын өдөр яасан ч яахав гэж хэлэхтэй адил сонсогдов....


1-5

Бичсэн: 0rgil
00:53 , 2008-07-27 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Тав. ***


Би Энхмааг хэд, хэдэн удаа тэр ресторанд хоолонд оруулж байсан бөгөөд ажлын минь хажууханд байгаад нь олзуурхаж одоохон очлоо гэж хэлээд утсаа салгав. Би нягтлантай уулзаж амралтынхаа мөнгийг аваад ажлынхандаа баяртай гэж хэлээд сайхан амраарай гэх үгийг нь хагас дутуу сонссон болоод уяанаас алдуурсан нохой шиг л алга болов. Тэр орой бүх зүйл миний санаснаар болж би өглөө нь анх удаа эмэгтэй хүнтэй унтсан банди шиг л додигор амьтан босч ирлээ. Энхмаа намайг босч ирэхийг огт мэдээгүй бололтой унтаж байна. Бид хоёр өчигдөр тэр ресторанд нэлээд хэдэн шил шар айрагны ард гарсан бөг...


1-6

Бичсэн: 0rgil
00:51 , 2008-07-27 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Зургаа.***

Жуулчид онгоцны буудлаас уван цуван гарч ирсээр 6 хүн болох үед жолооч бид хоёр цүнхийг нь ачиж аваад Баянгол зочид буудал руу ухасхийж тэндээ жуулчдаа оруулаад буцлаа. Компани руу явж очих үед Саруул та өнөөдөр явж аялалд явах бэлтгэлээ хий, Хөвсгөлд их хүйтэн учир дулаан хувцас аваарай гэж хэлэв. Түүний дууны өнгө энэ удаад арай зөөлөрсөн санагдав. Би ч явж тэр өдрийг барааны захаар хэсэж өнгөрүүлэв. Маргааш өглөө эрт аялалд гарах байсан тул би энэ оройг бүтэн нойртой сайн унтаж өнгөрүүлэхээр шийдэж Энхмаатай утсаар ярьсаны дараа утсаа унтрааж тавиад толгойгоо дэрэн дээр тавин...



1-7

Бичсэн: 0rgil
00:50 , 2008-07-27 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Долоо. ***


Бид жуулчидтай шууд Хөвсгөл аймгийн Мөрөн хот руу ниссэн бөгөөд Мөрөнд нэг нэр нь үл мэдэгдэх зочид буудалд буулаа. Сүүлд зочид буудлын ажилтантай ярилцаж байж энэ зочид буудал компаний өөрийн буудал болохыг нь мэдэж авлаа. Маргааш өглөө нь биднийг хоёр фургон машин хүрч ирж аваад усан онгоцны боомт руу хөдөллөө. Замд маш их бороо орсон учир бидний фургон шаварт сууж орхилоо. Бүх жуулчдаа буулгаж байгаад бид фургоныг түрж гаргах гэж өдөржин оролдоод арга тасран сууж тамхилцгаав. Тамхилж суух үед надад хүн бүртэй ярилцаж хувийн амьдралынх нь талаар сонирхох боломж гарлаа. Зочи...


1-8

Бичсэн: 0rgil
00:48 , 2008-07-27 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Найм. ***

Баяраа надад хандан надаас арай дээгүүр зиндааны өнгөөр үргэлжлүүлэн ярив. Тэр намайг цааш явахдаа ганцаараа жуулчдаа хариуцан авч явах бөгөөд надтай хамт хоол хийлгүүлэхээр нэг Хөвсгөлийн охин хамт явах тухай тайлбарлав. Үнэндээ тэр Хөвсгөл нутгийн охин бидний албан ёсны хөтөч байсан юм. Тэр охин л нутгийнхаа тухай ярьж өгч, би орчуулсан болоод өнгөрдөг байв. Баяраа царайгаа төв болгож энэ удаагийн аялал надаас 100 хувь шалтгаалах болохыг тайлбарлаж, надад итгэж байгаагаа илэрхийллээ. Би ч итгэлийг нь алдахгүй байхыг хичээхээ хэлсэнээр бидний яриа өндөрлөлөө. Удалгүй голын ца...


1-9

Бичсэн: 0rgil
00:46 , 2008-07-27 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Ес.*** 

Биднийг жуулчид дээр ирэх үед тэд лааны гэрэлд хөгжилтэй юм ярьж байгаа бололтой инээлдэн сууцгааж байв. Намайг ороод сайн ажиглах үед Жесси охины ээж Мерри толгой дээрээ чийгтэй алчуур тавьсан харагдлаа. Түүнийг нүдээ халхалж байсан алчуураа авахад царайд нь илт түгшсэн шинж ажиглагдлаа. Охиныг нь харахад тэр өрөөний нэг буланд уйтгарлан сууж байгаа харагдав. Жуулчдын хөгжилтэй яриаг ямар нэг аргаар үргэлжлүүлж байх нь энэ хүнд байдлыг давахад хэрэгтэй гэдгийг би ухаарч тэдний ярианд оролцож, хөгжөөхийг оролдож эхэллээ. Бид удалгүй унтахаар болцгоож, би тэдэнд удахгүй моторыг зас...



1-10

Бичсэн: 0rgil
00:42 , 2008-07-27 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

Арав.*** 

Бидэнд хөлгийн тавцан дээр хоол гээд байх зүйл ч бараг байсангүй. Хөлөг салхинд дайвалзаж байсан учир бидний бүгдийнх нь дотор муухайрч байлаа. Би ч өөрийгөө хар багаасаа гэр хороололд өссөн, юм үзсэн, хэр баргийн зовлонг тоохооргүй хатуужсан гэж бодож байтал миний дотор муухайрч хөлгийн тавцангаас тонгойн бөөлжиж эхлэв. Хэсэг бөөлжөөд бие маань юу ч тамир тэнхээгүй болтлоо сулбайж орхилоо. Маргааш өдөр нь нуурын эрэг тэр чигтээ манантсан байсан бөгөөд эргээс тусламж дуудах ямар ч арга байсангүй. Бид бүтэн өдөржин дэмий ярьж суухаас өөр арга байсангүй. Би хөлгийн тавцангаар явж хү...



{ Сүүлийн хуудас } { 1 -р хуудас Нийт хуудасны тоо: 2 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

4shared.com
Error-spam.blogspot.com
http://www.google.mn
http://www.youtube.com
http://www.Caak.mn
http://sportnews.mn
http://force.blog.banjig.net/

Ангилалууд

Монгол дуу
Гадаад дуу
Видео
Зураг
Программ хангамж
Зөвлөмж
Зарна авна
Гар утсанд
Нийтлэл
Ном тонхимол
Спортын мэдээ
Тоглоом
Ханын цаас
Хичээл
Шинэ технологи
CS hack , tool , cheat

Сүүлийн бичлэгүүд

Анхны хайр гэж юу вэ?
OBO CUSTOM CAR CLUB-н Захирал OБO-гийн Drift /OBOCUSTOMS.MN/
Avira antivirus /татахаар/
Татар - I'm so Fly
2030 оны дэлхийн хөлбөмбөгийн аваргад Монгол оролцох уу?
Дайны золиос бологсодын талаархи гашуун vнэн
Бид дэлхийн номер нэг шигшээ баг
Техас покер тоглох уу найзуудаа?
Mesut Ozil, Real Madrid клубт нэгдэхээр боллоо
Cesc Fabregas-ийн тухай

Найзууд

0rgil